СЭЗИС - Бүтээлийн сан

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХЭРЭГЛЭГЧДИЙН ДИЖИТАЛ ЧАДАМЖИЙН ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА /E-MONGOLIA-Н ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Пирэнлэй, Лхамгүнсүн
dc.date.accessioned 2022-06-02T09:02:22Z
dc.date.available 2022-06-02T09:02:22Z
dc.date.issued 2022-06-02
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2733
dc.description.abstract Дэлхий дахинаа өрнөж буй аж үйлдвэржсэн нийгмээс дижиталчилжсан нийгэмд шилжих хувьсгалтай Монгол улс ч мөн хөл нийлүүлэн алхаж төрийн болоод хувийн салбарууд дижитал шилжилтийг эрчимтэй хийж байгаа билээ. Иргэдийн интернет болоод ухаалаг гар утасны хэрэглээ өндөр байгаа хэдий ч дижиталаар авах боломжтой төрөл бүрийн үйлчилгээнүүдийг иргэд биеэр очин үйлчилгээ авсан хэвээр байгаа нь дижитал шилжилтэнд иргэдийн бэлэн байдал, дижитал орчинд ажиллах мэдлэг, ур чадварыг үнэлэн арга хэмжээ авах байдал дутмаг байна гэж үзсэн. Ийм учир төрийн үйлчилгээний дижитал шилжилтийн E-Mongolia –н жишээ дээр тулгуурлан дижитал шилжилтэд хамгийн их нөлөө үзүүлдэг гэж судалгаануудаар тогтоогдсон хэрэглэгчид, иргэдийн дижитал чадамж ямар байгааг тодорхойлж холбогдох санал, зөвлөмжийг боловсруулахыг зорьсон. Энэхүү судалгааны ажилд E-Mongolia системийг ашиглаж байгаа, ашиглах хэрэгцээ тулгарч буй хүмүүсийн дижитал чадамжийн түвшнийг тодорхойлохын тулд Гадаад, дотоодод хийгдсэн судалгааны ажлуудад тулгуурлан Европийн Холбооноос боловсруулан гаргаж Дэлхийн банк болон гишүүн орнууд түгээмэл ашигладаг судалгааны аргачлал болох Digital Competence 2.0 загварын дагуу асуулга боловсруулж авсан. Тоон судалгаанд нийт 392 хүн хамрагдсан ба түүвэр бүрдүүлэлт нь 100 хувь онлайнаар Google docs цахим талбарыг ашиглан цуглуулж үр дүнг гарган, санал зөвлөмжийг боловсрууллаа. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject дижитал шилжилт, дижитал чадамж, дижитал ур чадвар, цахим шилжилт en_US
dc.title ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХЭРЭГЛЭГЧДИЙН ДИЖИТАЛ ЧАДАМЖИЙН ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА /E-MONGOLIA-Н ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах