Хураангуй:
Дэлхий дахинаа өрнөж буй аж үйлдвэржсэн нийгмээс дижиталчилжсан нийгэмд шилжих хувьсгалтай Монгол улс ч мөн хөл нийлүүлэн алхаж төрийн болоод хувийн салбарууд дижитал шилжилтийг эрчимтэй хийж байгаа билээ. Иргэдийн интернет болоод ухаалаг гар утасны хэрэглээ өндөр байгаа хэдий ч дижиталаар авах боломжтой төрөл бүрийн үйлчилгээнүүдийг иргэд биеэр очин үйлчилгээ авсан хэвээр байгаа нь дижитал шилжилтэнд иргэдийн бэлэн байдал, дижитал орчинд ажиллах мэдлэг, ур чадварыг үнэлэн арга хэмжээ авах байдал дутмаг байна гэж үзсэн. Ийм учир төрийн үйлчилгээний дижитал шилжилтийн E-Mongolia –н жишээ дээр тулгуурлан дижитал шилжилтэд хамгийн их нөлөө үзүүлдэг гэж судалгаануудаар тогтоогдсон хэрэглэгчид, иргэдийн дижитал чадамж ямар байгааг тодорхойлж холбогдох санал, зөвлөмжийг боловсруулахыг зорьсон. Энэхүү судалгааны ажилд E-Mongolia системийг ашиглаж байгаа, ашиглах хэрэгцээ тулгарч буй хүмүүсийн дижитал чадамжийн түвшнийг тодорхойлохын тулд Гадаад, дотоодод хийгдсэн судалгааны ажлуудад тулгуурлан Европийн Холбооноос боловсруулан гаргаж Дэлхийн банк болон гишүүн орнууд түгээмэл ашигладаг судалгааны аргачлал болох Digital Competence 2.0 загварын дагуу асуулга боловсруулж авсан. Тоон судалгаанд нийт 392 хүн хамрагдсан ба түүвэр бүрдүүлэлт нь 100 хувь онлайнаар Google docs цахим талбарыг ашиглан цуглуулж үр дүнг гарган, санал зөвлөмжийг боловсрууллаа.