СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын Уул уурхайн салбарын төслийн санхүүжилтийг оновчтой шийдвэрлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Хаянхярваа, Гэрэлмаа
dc.date.accessioned 2022-06-02T08:56:38Z
dc.date.available 2022-06-02T08:56:38Z
dc.date.issued 2022-06-02
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2732
dc.description.abstract Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх томоохон сорилт Монгол улсын өмнө үүсээд байгаа билээ. Үүний нэг жишээ нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаа асуудал юм. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Зэс хайлуулах үйлдвэр”-ийн төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой шийдвэрлэхэд оршино. Уг судалгааны ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хэрэгжүүлж буй “Зэс хайлуулах үйлдвэр”-ийн төслийн жишээн дээр анализ хийж, “Төслийн санхүүжилт”-ын тухай онолын судалгаа, түүний үе шатууд, бүтэц, гол оролцогч талууд, олон улсын туршлага, Дэлхийн болон Монгол улсын уул уурхайн салбарын нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй судалсан. Эмпирик судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд, Topdown аргаар дэлхийн болон Монгол улсын зэсийн салбарын чиг хандлага, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын онцлог, өрсөлдөх чадвар, түүний гол нөлөөлөгч хүчин зүйлсийг SWOT, PESTLE шинжилгээн дээр суурилан тодорхойлсон. Мөн төслийн өнөөгийн байдлын шинжилгээг хийсэн ба үүнд Монгол улсын хууль эрх зүйн орчинд баримт бичгийн шинжилгээ, гадаадын зах зээлээс санхүүжилт авах боломжийн судалгаа төслийн үр ашгийн тооцооллуудыг хийж гүйцэтгэсэн. Судлаач миний бие төслийн ирээдүйн мөнгөн урсгалын тайланг зэсийн зах зээлийн сүүлийн үеийн статистик тоо баримтад үндэслэн шинэчлэн боловсруулж, Зэсийн хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэдгийг баталсан. Нийт судалсан мэдээ мэдээлэл, тооцооллыг нэгтгэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж болох нийт 5 боломжит санхүүжилтийн хувилбарыг боловсруулж, цэвэр өнөөгийн үнэ цэнэ болон дотоод өгөөжийн хувиудыг харьцуулан, оролцогч талуудын эрх ашиг, олон улсын төслийн санхүүжилтийн туршлага, Монгол улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичигтэй уялдуулан уг төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг 51%-ийг бондын санхүүжилт, 49%-ийг гадны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх нь Монгол улсын болоод “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд оновчтой байна гэж үзсэн. Түүнчлэн, төслийн санхүүжилтийн гол онцлог болох эрсдлийг жигд тархаах, эрсдлээс сэргийлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар, гүйцэтгэгч тал, худалдан авагч тал, санхүүгийн, инженер-техникийн, хуулийн зөвлөхүүд, хөндлөнгийн экспертүүд заавал оролцох шаардлагатай гэж үзсэн. Монгол улс болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс оролцогч талуудтай олон улсын жишиг гэрээнүүдийг байгуулж, оролцогч талуудын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, шаардлагатай баталгааг оролцогч талуудаас гаргуулан авахад анхаарах хэрэгтэй. en_US
dc.subject Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэр en_US
dc.title Монгол улсын Уул уурхайн салбарын төслийн санхүүжилтийг оновчтой шийдвэрлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах