СЭЗИС - Бүтээлийн сан

БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛД УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ /БАНКНЫ САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, НАРАНТУНГАЛАГ
dc.contributor.author Лхагваа, Нямдулам
dc.date.accessioned 2022-06-02T08:00:59Z
dc.date.available 2022-06-02T08:00:59Z
dc.date.issued 2022-06-02
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2728
dc.description.abstract Банкны салбар нь ижил төстэй бүтээгдэхүүн үйлчилгээтэй, өрсөлдөөн ихтэй салбар. Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй салбарын үр дүнтэй удирдахад удирдагчийн манайлалын арга барил хэрхэн нөлөө үзүүлж буйг судлах зорилгоор Манлайллын орчин цагийн хэв маягуудаас Өөрчлөлтийг эрхэмлэх манлайлал /Transformational Leadership/; Гүйцэтгэлийг эрхэмлэх Манлайлал /Transactional Leadership/; Оролцооны манлайлал /Participative Leadership/; Дэмжих манлайлал /Supportive Leadership/; Арга зүйн манлайлал /Instrumental Leadership/ гэсэн таван манлайллын хэв маягыг судалж эдгээр нь банкны гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж буй холбоо хамаарлыг судлахад чиглэгдсэн. Судалгааны хүрээнд дээрх 5 төрлийн манлайллын хэв маяг нь банкны гүйцэтгэлд нөлөөлнө гэсэн таамаглалууд дэвшүүлсэн. Байгууллагын гүйцэтгэлд удирдах ажилтны манлайллын үзүүлэх нөлөө судалгааг түүврийн аргаар арилжааны банкны салбарт ажиллаж байгаа 174 ажилтнаас цахимаар Google Form асуулгын загвар ашиглан авсан. Онолын судалгаа, баримтын судалгаа, харьцуулсан судалгаа, анкетын судалгааны арга зүйг ашигласан бөгөөд судалгааны өгөгдлөө задлан шинжлэн, нэгтгэн дүгнэх замаар боловсруулсан. /IBM SPSS Statistics/ Судалгааны хүрээнд Өгөгдлийн найдвартай байдлын шинжилгээ (Reliability analysis), Хүчин зүйлсийн шинжилгээ (Factor Analysis), Корреляцийн шинжилгээ, Регрессийн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс найдвартай байдлууд бүрэн дүүрэн хангагдлаа. 5 төрлийн таамаглал дэвшүүлсэнээс Оролцооны манлайлал /Participative Leadership/-с бусад Өөрчлөлтийг эрхэмлэх манлайлал /Transformational Leadership/; Гүйцэтгэлийг эрхэмлэх Манлайлал /Transactional Leadership/; Дэмжих манлайлал /Supportive Leadership/; Арга зүйн манлайлал /Instrumental Leadership/ нь банкны гүйцэтгэлтэй эерэг хамааралтай гарч таамаглал нь батлагдлаа. en_US
dc.subject манлайлал en_US
dc.title БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛД УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ /БАНКНЫ САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах