СЭЗИС - Бүтээлийн сан

Цахим шилжилтийн байгууллагын соёлд үзүүлж буй нөлөөлөл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бор, Амарсанаа
dc.contributor.author Батбэлэг, Номин
dc.date.accessioned 2022-06-02T07:57:22Z
dc.date.available 2022-06-02T07:57:22Z
dc.date.issued 2022-06-02
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2727
dc.description.abstract Технологи хэмээх үг хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэмнэлд өөрийн байр сууриа аль хэдийн олжээ. Өмнө нь цахим хэмээх үг технологийн чиглэлээр ажиллаж буй хэсэг бүлэг хүмүүс, аль эсвэл тодорхой цөөн тооны салбарын байгууллагууд, тэдгээрийн ажилтан болон хэрэглэгчдэд хамааралтай байсан бол одоо амьдралын өдөр тутмын үйл явцдаа цахим хэмээх үг агуулга шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэж байна. Цахим гэдэг нь аналогоос тоо руу хөрвүүлж байгаа үйл явц бол дижиталчлал буюу цахимжилт гэдэг нь тоон технологийг ашиглан тоон өгөгдлийг ашиглахыг хэлнэ гэсэн онолын ойлголт байдаг. Харин цахим шилжилт гэдэг нь цахимжуулах үйл явц, зохион байгуулалтын өөрчлөлт тул үйл явц үйлдэл дээр тулгуурлаж байгаа нь харагдаж байна. Цахим шилжилтийн энэхүү үйл явц нь дотроо 4 үндсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд: 1.Хэрэглэгчийг цахимжуулах 2.Бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулах 3.Үйл ажиллагааг цахимжуулах 4.Байгууллагаа цахимжуулах Энэхүү 4 үйл явц нь өөр өөрсдийн үйлдлээрээ байгууллагын соёлд нөлөө үзүүлж байгаа эсэхийг энэхүү судалгааны ажлаараа гаргахыг зорьсон билээ. Байгууллагын соёл нь байгууллага оршин тогтнох гол цөм бөгөөд үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь цахим шилжилт юм. en_US
dc.subject Цахим, цахимжилт, цахим шилжилт, байгууллагын соёл en_US
dc.title Цахим шилжилтийн байгууллагын соёлд үзүүлж буй нөлөөлөл en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах