СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛД ЦАХИМ ХУДАЛДААНЫ С2С ТӨРЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДЛУУД

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Эрдэнэцэцэг
dc.contributor.author Ууганбаяр, Болорчимэг
dc.date.accessioned 2022-06-02T07:52:58Z
dc.date.available 2022-06-02T07:52:58Z
dc.date.issued 2022-06-02
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2726
dc.description.abstract Энэхүү судалгааны хүрээнд Монгол улсын цахим худалдааны С2С төрлийн хэрэглэгчийн худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлсийг гаргаж ирж, салбарын тэргүүлэгч платформын онцлогууд дээр харьцуулан хийж гүйцэтгэсэн. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр худалдан авалтын процесс эрс өөрчлөгдөж, цахим худалдаанд үсрэнгүй хөгжил авч ирсэн. Манай улсад ч мөн адил цахим худалдааны хөгжил хэд хэдэн шат үсэрч нийт хүн амын 29% цахим худалдаа ашиглаж байна. Мөн цахим худалдааны 49% нь сошиал платформоор хийгдэж байгаа нь уг төрлийн эрэлт, хэрэгцээ их байгааг харуулж байна. Гэвч уг С2С төрлийн платформын хөгжил харьцангуй дутмаг байгаагаас үүдэн сошиал медиагаар дамжуулан худалдаа хийж байна. Сошиал медиагаар хийгдсэнээр олон сөрөг эрсдэлүүдтэй тулгарч байна. Энэ бүхнээс үзэхэд цахим худалдааны С2С төрлийн хэрэглэгчийн шаардлагад нийцсэн платформ хөгжүүлж, цахим худалдаанд нэвтрүүлэх шаардлага, бизнесийн шинэ боломж платформ хөгжүүлэгчийн дунд гарч ирж байгаа бөгөөд хэрэглэгчдэд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар зайлшгүй судлах, платформын боломж, ялгарах онцлогийн талаар судалгаа хийх нь чухал байна гэж үзсэн билээ. Иймээс цаашид С2С платформ хөгжүүлэхэд юун дээр анхаарах, хэрэглэгчийн худалдан авалтад ямар хүчин зүйлс нөлөөлдөг, хүчин зүйлсийг нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах, олон улсад ямар байдлаар хөгжиж, хэрэглэгчдэд илүү ихээр хүрч байгаа талаар судалсан болно. Судалгааны хүрээнд 418 хэрэглэгчээс цахим худалдааны С2С төрлийн худалдан авалтад нөлөөлөх судалгаа авч, үр дүнг боловсруулж санал зөвлөмж боловсрууллаа. en_US
dc.subject Цахим худалдаа, С2С төрөл, хэрэглэгчид нөлөөлөх хүчин зүйлс, TRA загвар. en_US
dc.title МОНГОЛД ЦАХИМ ХУДАЛДААНЫ С2С ТӨРЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДЛУУД en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах