dc.description.abstract |
Хүн оршин буй газар бүрт эрсдэл байдаг бөгөөд нийгэм эдийн засгийн орчны ихээхэн өөрчлөлт нь эрсдэлийн менежментийн хөгжилд түлхэц болсон юм. Эрсдэлийн менежмент нь нөөцийн хувиарлах хүнд асуудлуудыг шийдэх ба энэ нь алдагдсан боломжийн зардлаас гол санаа авсан нь үүдэлтэй юм. Тиймээс эрсдэлийн удирдлагын үйл ажиллгаа нь бүх төрлийн байгууллагын үйл ажиллгааны салшгүй нэг хэсэг болох шаардлага үүсэн бөгөөд эрсдэлийн соёлыг төлөвшүүлсэнээр эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн хэрэгжих боломжтой билээ.
Аливаа байгууллагын эрсдэлийн удирдлага нь нэг ажилтан, нэг газар нэгжийн үйл
ажиллагаагаар хязгаарлагдан түүгээр тодорхойлогдох боломжгүй юм. . Байгууллага
зорилгодоо хүрэхийн тулд нэгэн цөм болон нэгдэж болзошгүй хүндрэлээс урьдчилан
сэргийлэхийн тулд эрсдэлийн удирдлагын сайн соёлтой удирдлагууд болон
ажилтануудын эрсдэл хандах хандлага, эрсдэлийг ойлгох үйл явцыг, түүнийг удирдахтай
шууд хамааралтай байна. Энэхүү судалгааны ажилаар эрсдэлийн соёл гэж юу болох,
түүнийг хэмжих арга зүйг судлан, аж ахуй нэгж байгууллагын эрсдэлийн соёлыг ГОВЬ
ХК-ийн жишээн дээр болон олон улсын ижил төстэй байгууллага дээр үндэслэн
боломжит байдлаар тодорхойлон, санал зөвлөмжийг өгөхийг зорилоо. |
en_US |