Хураангуй:
Бизнесийн урт хугацаанд амжилттай үйл ажиллагаагаа явуулах үндсэн нөхцөл нь үнэнч хэрэглэгч юм. Үнэнч хэрэглэгч нь брендэд итгэх хэрэглэгчийн итгэлээс үүсдэг. Харин хэрэглэгчийн брендэд итгэх итгэлийг үүсгэхийн тулд байгууллагууд өөр өөр төрлийн маркетингийн арга хэрэгслүүдийг ашиглаж байгаа бөгөөд сүүлийн үед түгээмэл ашиглагдах болсон аргуудын нэг бол нөлөөллийн маркетинг юм. Нөлөөллийн маркетингийг арилжааны банкны салбарт ашиглах боломж, хэрэглэгчдэд нөлөөлөл үзүүлж чадах эсэхийг уг судалгааны ажлаараа тодруулахыг зорьсон.
Судалгааны ажлын үр дүнд нөлөөллийн маркетинг нь хэрэглэгчдийн нас, орлого зэргээс хамаарч ялгаатай байдлаар үйлчилдгээс гадна бусад олон хүчин зүйлсийн холбоо хамаарлаас хэрэглэгчийн эцсийн шийдвэр гардаг байна.
Гэхдээ банкны салбарын хувьд нөлөөллийн маркетинг ашиглавал хэрэглэгчид хүлээн авах буюу нөлөөллийг эерэгээр хүлээн авах боломжтой. Үүний тулд нөлөөлөгчөө зөв тодорхойлох нь чухал байна.