Хураангуй:
Дотоод аудитын мөн чанар, эрсдэлд суурилсан арга зүйг нарийвчлан судлаж эм ханган нийлүүлэх байгууллагуудын хувьд эрсдэлд суурилсан дотоод аудитыг боловронгуй болгоход анхаарах зүйлийг тодруулж хэрхэн шийдэх талаар энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Судалгаанд эм ханган нийлүүлэх байгууллагын дотоод аудитын өнөөгийн тулгамдсан байдлын судалгааг байгууллагын дотоод ажилчид, албан хаагчид, удирдлагыг хамруулан анкетын буюу асуулгын аргаар судалгаа авсан. Эрсдэлийг үнэлэхийн тулд COSO загварыг ашигласан бөгөөд судалгаанд асуулгын, баримт бичиг боловсруулах, нэгтгэн дүгнэх аргуудыг ашигласан.
Судалгааны үр дүнд COSO загварын үнэлгээний 68 асуулгаас 37 үзүүлэлт муу буюу доогуур үзүүлэлттэй гарсан. Байгууллагын ажилтнуудаас авсан санал асуулгаар дотоод аудит хангалтгүй сул үнэлгээтэй гарсан ба эдгээр үр дүнд үндэслэн санал, зөвлөмж боловсруулсан.