Хураангуй:
Дотоодын санхүүгийн салбарын зах зээлийг тэлж, төрөлжилтийг ихэсгэхийн тулд финтек байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийсэн. Финтекийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын маркетингийн хольц болон цахим санхүүгийн үйлчилгээний судалгааны ажлуудад үндэслэн өрсөлдөөнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон. Асуулгын болон ярилцлагын аргаар анхдагч өгөгдлийг цуглуулж шинжилгээг хийсэн. Өрсөлдөөний хүчин зүйлүүд болон стратегийн хувьд санал, зөвлөмжүүдийг дэвшүүлсэн болно.