Хураангуй:
Мөнгөний маш том шилжилт хийгдэж байгаа энэ цаг үед хөрөнгө оруулагчийг эрсдэлээс хамгаалж мэдээллээр хангах замаар хөрөнгө оруулалтын сантай бүрэн ойлголцолд хүргэж амжилттай хөрөнгө оруулалт хийх нь хоёр талын үндсэн асуудал болж байна. Энэхүү судалгааны ажлаар хувь хүний хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг боловсронгүй болгохын тулд баримт шинжлэлийн арга, харьцуулалтын арга болон түүхэн хандлагыг судлах аргууд ашиглав.
Уг судалгааны ажлын хүрээнд санамсаргүй түүврээр иргэдээс хувь хөрөнгө оруулагчийн бодлогын баримт бичгийн ойлголтын талаар судалгаа авч, олон нийтэд уг баримт бичгийн талаар ойлголт, хэрэглээнд нэвтэрсэн эсэхийг тодруулав. Судалгааны ажлын гол зорилгын хүрээнд олон улсад ашиглагдаж буй жишиг IPS баримт бичгийг Монгол хөрөнгө оруулалтын сангийн IPS баримт бичигтэй харьцуулж ялгаатай талууд, сайжруулах арга замууд боловсруулав.