Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа Монгол улсын ДНБ-г бүрдүүлдэг гол дөрвөн салбарын компаниудад БОНЗ-ын тайлагналын системийг нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнүүд нэмэгдүүлэх үйл ажиллагаанд сургалт, судалгааны ажлын шаардлага байгаа тул хүрээлэн буй орчин болон хүн амын амьдралын чанарт ихээхэн нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарын судалгаанд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд Монгол Улс болон олон улсад судлагдсан байдал,компанийн үнэлгээ, байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуур, онооны онолыг судалсан. Мөн Монгол Улс болон олон улсын өнөөгийн байдал, БОНЗ-ын оноог компанийн үнэлгээнд оруулсан туршлагыг судлан, компанийн үнэлгээний тохиромжит аргыг сонгон авсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нүүрс олборлогч компаниудын БОНЗын судалгааг хийж Монгол улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг сонгон авч
компанийг үнэлж дүгнэлт хийж санал, зөвлөмж боловсруулсан.