СЭЗИС - Бүтээлийн сан

Үндэстэн дамнасан корпорацийн соёл хоорондын зөрчилдөөнийг удирдах арга барилыг үнэлэх

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Дамдинсүрэн, Мөнхчимэг
dc.date.accessioned 2022-05-31T01:33:07Z
dc.date.available 2022-05-31T01:33:07Z
dc.date.issued 2022-05-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2710
dc.description.abstract Даяаршлын улмаас дэлхий дахинд олон соёлт ажиллах хүчний цар хүрээ улам бүр өргөжин тэлсээр байна. Соёл нь үнэт зүйлд суурилан хувь хүний ойлголт, сэтгэлгээ, зан төлөвийг бүрдүүлдэг тул аливаа байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг. Тиймээс олон соёлт ажиллах хүчийг удирдан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай Үндэстэн дамнасан корпорацуудын (MNC) хувьд соёл хоорондын зөрчилдөөнийг амжилттай удирдах нь чухал ач холбогдолтой. Мөн түүнчлэн Үндэстэн дамнасан корпорацуудад хилийн чанадад ялангуяа Монгол гэх мэт газарзүйн хувьд алслагдсан, нийгэм соёлын хувьд эх сурвалж улс орноос (PCN) тэс өөр газар нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь нэлээдгүй ярвигтай үйл явц байдаг. Энэхүү дипломын ажлаараа үндэстэн дамнасан корпорацийн толгой компаниас хүлээн авагч орны (HCN) салбар компанид байгууллагын соёлыг дамжуулах явцад үүсэх соёл хоорондын зөрчилдөөнийг хэрхэн үр дүнтэй удирдах арга барилын талаар судалсан. Австрали-Англи улсуудын хамтарсан Рио Тинто корпораци болон Монгол улсын Оюу Толгой компанийн өнөөгийн байдлыг судалсан бөгөөд Оюу Толгой компанид байгууллагын соёл хоорондын удирдлагын хүрээнд нийцэх хэмжүүрүүдийг агуулсан асуулга судалгаа явуулан өгөгдөл цуглуулж, үр дүнгийн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд үндэстэн дамнасан корпорацийн албан бус хяналтын хэлбэр болох байгууллагын соёлоор дамжуулан соёл хоорондын зөрчилдөөнийг амжилттай удирдсанаар байгууллагын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх боломжтой гэж үзсэн. en_US
dc.subject Үндэстэн дамнасан корпораци, соёл хоорондын удирдлага, соёл хоорондын зөрчилдөөн, байгууллагын соёл en_US
dc.title Үндэстэн дамнасан корпорацийн соёл хоорондын зөрчилдөөнийг удирдах арга барилыг үнэлэх en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах