СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлыг бууруулах арга замыг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Лхагвасүрэн, Энхдэлгэр
dc.date.accessioned 2022-04-19T01:24:34Z
dc.date.available 2022-04-19T01:24:34Z
dc.date.issued 2022-04-19
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2703
dc.description.abstract Монгол Улсын урсгал дансны тэнцэл сүүлийн 30 жилийн хугацаанаас зөвхөн сүүлийн 7 жилд л ашигтай, бусад 23 жилд алдагдалтай явж ирлээ. Тэр дундаа 2007 оноос хойш урсгал данс ашигтай гараагүй бөгөөд алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ дунджаар 20 хувьтай байсан нь хөгжиж буй улс орнуудын дунджаас 15.6 пунктээр илүү үзүүлэлт байв. Хөгжиж буй улс орны хувьд хэдийгээр урсгал данс алдагдалтай байх нь хөгжлийн санхүүжилт хийгдэж байгааг илтгэх нэг үзүүлэлт болдог ч удаан хугацаанд өндөр хэмжээний алдагдалтай байх нь эргээд төгрөгийн ханшийг сулруулах, гадаад өрийг өсгөх замаар эдийн засгийн эмзэг байдлыг өсгөх сөрөг нөлөөтэй тул Монгол Улсын хувьд урсгал дансны алдагдал нь ямар шинж чанартай болох, алдагдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгийг тодорхойлсон судалгаа хийх нь онол, практикийн ач холбогдолтой гэж үзэв. Судалгааны хүрээнд Монгол Улсын урсгал дансны сүүлийн 20 жилийн алдагдалд дүн шинжилгээ хийж, алдагдалд нөлөөлж буй голлох хүчин зүйлсийг тодорхойлоход манай улсын урсгал дансны барааны дансны тэнцэл 2014 оноос хойш тасралтгүй ашигтай гарч байгаа ч үйлчилгээний данс болон анхдагч орлогын дансны алдагдал өндөр хэвээр хадгалагдаж байгаа нь харагдсан. Барааны данс ашигтай гарах болсон нь Монгол Улсын томоохон мега төслүүд хөдөлгөөнд орж, Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт эхэлсэн, гадаад зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн зэрэгтэй холбоотой. Харин уул уурхайн сектор идэвхжихийн хэрээр түүнийг дагасан тээврийн үйлчилгээ боло бизнесийн зөвлөх үйлчилгээний зардал өссөөр ирсэн нь тодорхойлдолоо. Иймийн тул алдагдлыг бууруулахын тулд макро түвшинд 1) экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, 2) томоохон төслүүдээ хөдөлгөснөөр шаардлагагүй импортыг багасгах, 3) дэд бүтцийг хөгжүүлснээр тээврийн зардлыг бууруулах, 4) төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх, 5) ханшийн уян хатан байдлыг дэмжих зэрэг бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзэв. en_US
dc.subject төлбөрийн тэнцэл en_US
dc.subject урсгал данс en_US
dc.subject урсгал дансны алдагдал en_US
dc.subject валютын ханш en_US
dc.subject бодит ханш en_US
dc.subject урсгал дансны алдагдлын ДНБ-д эзлэх хувь en_US
dc.title Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлыг бууруулах арга замыг тодорхойлох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах