Хураангуй:
Монгол Улсын урсгал дансны тэнцэл сүүлийн 30 жилийн хугацаанаас зөвхөн сүүлийн 7 жилд л ашигтай, бусад 23 жилд алдагдалтай явж ирлээ. Тэр дундаа 2007 оноос хойш урсгал данс ашигтай гараагүй бөгөөд алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ дунджаар 20 хувьтай байсан нь хөгжиж буй улс орнуудын дунджаас 15.6 пунктээр илүү үзүүлэлт байв. Хөгжиж буй улс орны хувьд хэдийгээр урсгал данс алдагдалтай байх нь хөгжлийн санхүүжилт хийгдэж байгааг илтгэх нэг үзүүлэлт болдог ч удаан хугацаанд өндөр хэмжээний алдагдалтай байх нь эргээд төгрөгийн ханшийг сулруулах, гадаад өрийг өсгөх замаар эдийн засгийн эмзэг байдлыг өсгөх сөрөг нөлөөтэй тул Монгол Улсын хувьд урсгал дансны алдагдал нь ямар шинж чанартай болох, алдагдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгийг тодорхойлсон судалгаа хийх нь онол, практикийн ач холбогдолтой гэж үзэв.
Судалгааны хүрээнд Монгол Улсын урсгал дансны сүүлийн 20 жилийн алдагдалд
дүн шинжилгээ хийж, алдагдалд нөлөөлж буй голлох хүчин зүйлсийг тодорхойлоход
манай улсын урсгал дансны барааны дансны тэнцэл 2014 оноос хойш тасралтгүй
ашигтай гарч байгаа ч үйлчилгээний данс болон анхдагч орлогын дансны алдагдал өндөр
хэвээр хадгалагдаж байгаа нь харагдсан. Барааны данс ашигтай гарах болсон нь Монгол
Улсын томоохон мега төслүүд хөдөлгөөнд орж, Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт
эхэлсэн, гадаад зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн зэрэгтэй холбоотой.
Харин уул уурхайн сектор идэвхжихийн хэрээр түүнийг дагасан тээврийн үйлчилгээ
боло бизнесийн зөвлөх үйлчилгээний зардал өссөөр ирсэн нь тодорхойлдолоо. Иймийн
тул алдагдлыг бууруулахын тулд макро түвшинд 1) экспортын өрсөлдөх чадварыг
нэмэгдүүлэх, 2) томоохон төслүүдээ хөдөлгөснөөр шаардлагагүй импортыг багасгах, 3)
дэд бүтцийг хөгжүүлснээр тээврийн зардлыг бууруулах, 4) төсвийн зохистой бодлого
хэрэгжүүлэх, 5) ханшийн уян хатан байдлыг дэмжих зэрэг бодлогын ямар арга хэмжээ
авч хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзэв.