СЭЗИС - Бүтээлийн сан

“ГАГНУУРЧИН” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ӨРТГИЙГ ҮЙЛДЭЛД СУУРИЛСАН АРГААР ТООЦОХ НЬ /БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэдэнсодном, Пүрэвтуяа
dc.contributor.author Батжаргал, Халиунаа
dc.date.accessioned 2022-03-29T08:10:13Z
dc.date.available 2022-03-29T08:10:13Z
dc.date.issued 2022-03-29
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2701
dc.description.abstract Монгол улсад хэрэгжиж буй мэргэжлийн боловсролын 584 хөтөлбөрийн өртөг бүгд дундаж өртгөөр тооцогдож байна. Энэ нь өөр мэргэжилтэн бэлтгэж байгаа ялгаатай хөтөлбөрүүд улсаас яг ижилхэн санхүүжилт авдаг гэсэн үг. Тэдгээр ялгаатай санхүүжилтээр, ялгаатай эх үүсвэрээр үнэлэгдэж олгогдох ёстой мэргэжлүүд нь зохих ёстой өртөгийн тооцооллын дагуу тус тусын үнэлгээнүүдэд хүрэх билээ. Олон улсад мэргэжлийн боловсролын салбарын өртгийг ABC арга буюу үйлдэлд суурилсан аргаар тооцох нь зүйтэй гэж үздэг, гэвч манай улсад МБС-ын өртгийг уламжлалт аргаар тооцож яваа билээ. Энэ арга нь одоо цагт тохирохгүй, үеэ өнгөрөөсөн арга гэж үзэгдэж байгаа нь сүүлийн жилүүдэд МБС-т хийсэн судалгаануудаар ч батлагдаж байгаа билээ. Мэргэжлийн хөтөлбөрийн өртөг тооцоололыг зохистой үнэлээгүйн улмаас хөдөлмөрийн зах зээлд коллеж, дээд сургуулиудын нийлүүлж буй бүтээгдэхүүн /төгсөгч/ нь эрэлтэд нийцэхгүй байгаа хэрэг юм. ХНХЯМБСБХЗГазар /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/-аас 2018-2019 оны хичээлийн жилд хийсэн статистик мэдээллээс үзэхэд мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын 20,5 мянган төгсөгчдөөс 52.2% нь л ажлын байртай болсон байна. Энэ нь өртөг тооцоололт, бүтээгдэхүүний чанарын үнэлгээ нь ганц НББ-ийн талд л хамааралтай хэрэг бус хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх том хүчин зүйлийн үндэс гэдэг нь харагдаж байна. Мэргэжлийн боловсролын ялгаатай хөтөлбөрийн өртгийг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу ялгаатай байдлаар тооцох нь МБС-т хэрэгжүүлэх хэрэгтэй асуудлын нэг билээ. Тиймээс энэхүү судалгааны ажлыг МБС-ийн бүрдүүлэгч нэг байгууллага болох Барилгын политехникийн коллежийн гагнуурчны мэргэжлийн жишээн дээр үйлдэлд суурилсан аргаар өртөг тооцох нь сэдвээр сонгон гүйцэтгэсэн билээ. en_US
dc.subject Мэргэжлийн боловсролын салбар, өртөг, гагнуурчин, чадамж, үйлдэлд суурилсан өртөг тооцох арга en_US
dc.title “ГАГНУУРЧИН” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ӨРТГИЙГ ҮЙЛДЭЛД СУУРИЛСАН АРГААР ТООЦОХ НЬ /БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах