dc.description.abstract |
Ковид-19 цар тахлын дараа гарах хамгийн бодитой өөрчлөлтүүдийн нэг бол “өгөгдөлд суурилсан үйлчилгээ бидний амьдрал ахуйд нэмэгдэх” явдал гэж “The Economist” сэтгүүлд дурджээ. Бүхий л төрлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд дижитал шилжилт нь зайлшгүй хийх шаардлагатай шилжилтийн нэг болох төлөв ажиглагдаж буй.
Дижитал шилжилт бол технологийн шилжилт гэсэн түгээмэл ойлголт бий. Гэвч дижитал шилжилт нь технологи гэхээс илүү хүний нөөцийн тухай асуудал юм. Учир нь та ямар ч төрлийн технологийг хялбархан худалдаж авах боломжтой ч тухайн технологид дасан зохицох чадвартай боловсон хүчнийг хялбархан олохгүй л болов уу. Тиймээс танай байгууллага дижитал шилжилтэд бэлэн байхын тулд ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд анхаарах нь зүйтэй.
Ийнхүү судалгааны ажлаараа дижитал шилжилтийн ойлголт өнөөгийн байдал, банкны дижитал шилжилтийн үеийн хүний нөөцийн бодлого төлөвлөлт, гадны улс оронд банкны дижитал шилжилтийн хүний нөөцийн бодлого төлөвлөлт, Монгол улсын банкны салбарын дижитал шилжилтийн хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг харьцуулан судалж, банкны ажилчдаас дижитал шилжилтийн мэдлэг мэдээлэл, хүний нөөцийн өнөөгийн зохицуулалтыг үнэлэх судалгааг анкетын аргаар авах
бөгөөд дүгнэлт хийж санал, зөвлөмж боловсруулав. |
en_US |