Хураангуй:
Сүүлийн жилүүдэд усны бохирдол, түүнээс үүдэлтэй өвчин эмгэг манай оронд буюу Улаанбаатар хотын иргэдэд тулгарч байна. Энэхүү ундны усны асуудал нь зөвхөн Монгол улс төдийгүй БНХАУ – ийн цөөнгүй муж жилд нэг сая иргэнээ зөвхөн бохир ундны уснаас үүдэлтэй өвчин эмгэгээр алдсан байдаг.
Тус салбарын бизнес эрхлэгчдийн хувьд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж
чаддаггүй тоон үзүүлэлт сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Энэ нь салбарын хувьд эрэлт хэдий байгаа ч нийлүүлэлтээр бүрэн хангаж чадахгүй байгааг харуулж байгаа төдийгүй тухайн салбар цаашид өсөх, цар хүрээгээ тэлэх боломжтой байгааг илтгэж байна.
Салбарт тулгамдаж буй дээрх эрэлт, нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд
салбарыг тэлэх санхүүгийн төлөвлөлтөөр дамжуулан шийдвэрлэх боломжтой бөгөөд
санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг тодорхойлон компаниудын өдөр
тутмын үйл ажиллагааг мөнгөн хөрөнгөөр цаг хугацаанд нь хангах, зохистой зарцуулах, бизнесийн байгууллагын санхүү эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын эрэлтийг хангах төлөвлөгөөг боловсруулах, цаашдын үйл ажиллагааг явуулах санхүүгийн нөөц бололцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
Санхүүгийн төлөвлөлтийн арга, аргачлалыг онол, гадаадын болон дотоодын тус салбарын байгууллагуудын санхүүгийн бодлого,
төлөвлөлтийн туршлага, тус сэдвийн хүрээнд хийгдсэн судлагдсан байдлын судалгаа хийж салбарын нөхцөл байдал, салбарын онцлог, орчны судалгаа хийж тус салбарын компаниудын санхүүгийн нөхцөл байдал, санхүүгийн төлөвлөлтийн үе шатуудыг шинжлэн дүгнэлт өгч, цаашид салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг тодорхойлж санал зөвлөмжид тулгуурлан салбарын төлөөлөл компанийн санхүүгийн төлөвлөлт хийсэн болно.