dc.contributor.advisor |
ГАРАМДОРЖ, ГАНТУЛГА |
|
dc.contributor.author |
ТҮМЭНБАЯР, ГЭРЭЛТУЯА |
|
dc.date.accessioned |
2022-03-03T10:04:42Z |
|
dc.date.available |
2022-03-03T10:04:42Z |
|
dc.date.issued |
2022-03-03 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2695 |
|
dc.description.abstract |
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн хөгжлийн улмаас тогтвортой хөгжлийг "хойч үеийнхний хэрэгцээгээ хангах чадварыг алдагдуулахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангасан хөгжил" гэж тодорхойлсон. Барилгын салбар нь улс орны эдийн засаг, нийгмийн өсөлтөд чухал ач холбогдолтой салбар бөгөөд дэлхийн дулаарлыг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулж байгаа эрдэмтдийн судалгаагаар батлагдаад байна. Иймд барилгын компаниуд 3 хэмжээст аргаар үйл ажиллагаагаа тайлагнан цаашид хэрхэн эдийн засаг, нийгэм, байгаль орчны зорилтуудын хооронд үр дүнтэй тэнцвэрийг бий болгох, илүү өргөн утгаараа тогтвортой хөгжлийг дэмжих нь нэн чухал юм.
Энэхүү судалгаагаар барилгын салбарт гурван хэмжээст санхүүгийн тайлагналыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг судалж цаашлаад ашиг, хүн, байгалийг энэ тэнцүү авч үзэн тогтвортой хөгжлийн үндсэн шалгуурыг хангуулахад барилгын салбарын бүхий л оролцогч талуудыг татан оролцуулах гэсэн зорилтын хүрээнд хийгдсэн. Өнөөгийн байдлын судалгааг асуулга, ажиглалт хийж, баримтын судалгаа хийж, хоёрдогч мэдээлэлд дүн шинжилгээ хийх аргуудыг ашиглан хийсэн. Судалгаа үр дүнг үнэлэхдээ эрдэмтэн Grey, Own нарын боловсруулсан нийгмийн хариуцлагын 7 хэв шинжийг тодорхойлох арга зүй болон статистик, математик загваруудыг ашиглаж хийсэн. Судалгаагаар барилгын салбарын салбарын нийгмийн хариуцлагын түвшин нийгмийн гэрээний түвшин рүү шилжиж байна гэж дүгнэгдсэн бөгөөд гурван хэмжээст тайланг зайлшгүй нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа нь ажиглагдсан. Харин энэ аргын нэвтрүүлэхэд оролцогч талууд бүгд нийгмийн хариуцлагын нэгдсэн нэг ойлголттой болох дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтөд бүгдийн оролцоо чухал гэдгийг ойлгон ухамсарлах чухал байна. |
en_US |
dc.subject |
гурван хэмжээст тайлагнал, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, барилгын салбар, Triple bottom line, Sustainability, Planet, People and Profit |
en_US |
dc.title |
БАРИЛГЫН САЛБАРТ ГУРВАН ХЭМЖЭЭСТ ТАЙЛАГНАЛЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ |
en_US |
dc.title.alternative |
Introducing the triple bottom line in the construction industry |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Нягтлан бодох бүртгэл |
|
ife.Мэргэжил.Индекс |
E341400 |
|
ife.Зэрэг |
Мастер |
|