Хураангуй:
Монгол Улсын нийт экспортын 26.2%-ийг Бүгэд Найрамдах Хятад Ард Улсад борлуулж буй чулуун нүүрс дангаараа бүрдүүлдэг бөгөөд нэг жилд ойролцоогоор 32 сая тонн чулуун нүүрсийг БНХАУ-руу экспортлож байна. Олборлосон баялагаа захиалагч тал буюу БНХАУ-д хүргэж өгөх зайлшгүй шаардлага байдаг тэрч утгаараа нүүрсний экспортыг даган хөгжсөн нэг томоохон салбар бол нүүрс тээврийн салбар юмаа.
Татварын бодлогоор аливаа бизнесийн салбарыг дэмжиж эсвэл хавчиж болдог. Үүний учир энэхүү салбарт татварын ямар эрсдэл тулгарч байгаа мэдэх мөн ирээдүйд ямар эрсдлүүд тулгарч болох талаар судлан тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж болох талаар арга зам судлахад энэхүү судалгааны ажлын хүрээнд татварын эрсдэлийн тухай болон хууль эрх зүйн өнөөгийн байдал, салбар, нүүрс тээврийн байгууллагын татвар болон санхүүгийн тайлангийн судалгаа, татварын эрсдэлүүд, асуудлууд бусад байгууллагуудад мөн тулгарч байгаа эсэх талаарх асуулгын аргаар судалгаа аван дүгнэлт хийж тулгарч буй татварын эрсдэлүүдийг хэрхэн шийдвэрлэж болох талаарх санал, зөвлөмж боловсруулсан болно.