СЭЗИС - Бүтээлийн сан

НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХУДАЛДАН АВАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛД СОШИАЛ МЕДИА СУВГУУДААР НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганболд, Болор-Эрдэнэ
dc.contributor.author Занданхүү, Амина
dc.date.accessioned 2022-02-23T06:39:25Z
dc.date.available 2022-02-23T06:39:25Z
dc.date.issued 2022-02-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2690
dc.description.abstract Судалгааны ажлын хүрээнд 0-3 насны хүүхэдтэй сошиал медиа сувгууд ашигладаг Монгол улсын 25-44 насны эцэг эхчүүдийн худалдан авах хүсэл эрмэлзэл, шийдвэр гаргалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор сонирхолтой байдал, интерактив байдал, хэрэгцээтэй байдал, мэдээлэлтэй байдал, хамааралтай байдал, зуршил гэсэн зургаан хүчин зүйлийг хэрэглэгчийн худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлүүд гэж тодорхойлж, энэхүү судалгааны онолын загвар хэмээн ашигласан. Судалгааны асуулгыг 0-3 насны хүүхэдтэй сошиал медиа сувгууд ашигладаг Монгол улсын 25-44 насны эцэг эхчүүдэд зориулан бэлтгэн, судалгааг онлайнаар авсан. Фактор шинжилгээний явцад тухайн хүчин зүйлээ төлөөлөх боломжгүй хувьсагч хасагдаж, онолын загварт дэвшүүлсэн 6 хүчин зүйлүүд батлагдсан. Засагдсан хувьсагчдаар корреляцийн шинжилгээ хийхэд хэрэгцээтэй байдлын хүчин зүйл нь хүүхдийн бүтээгдэхүүн худалдан авах хүсэл эрмэлзэлд мэдэгдэхүйц хамгийн их хамааралтай гарсан. Кластер шинжилгээ хийхэд судалгаанд оролцогчдыг 3 сегментэд хуваасан ба кластеруудын харьцуулсан шинжилгээг судлан Кластер1-г мэдээлэл ашиглагчид, Кластер2-г мэдээллийг үл ойшоогчид, Кластер3-г мэдээлэлд өртөгчид гэж нэрлэн сегментүүдийн персонаг гаргасан. Мэдээлэл ашиглагчид нь сошиал медиад бусад хоёр сегментээсээ өдөрт илүү хугацаа зарцуулдаг насны хувьд харьцангуй залуу эцэг эхчүүд бөгөөд сошиа медиа сувгаар явуулж буй зар сурталчилгаанд бусад сегментүүдээсээ мэдрэг ханддаг, онлайн дэлгүүрүүдийн нийтэлж буй контентийн агуулгад ач холбогдол өгдөг. Эцэг эхчүүд Facebook дэх хувь хүний хөтөлдөг хуудас, группүүдээс хүүхдийн хэрэгслийн талаарх мэдээлэл авдаг, энэ нь тэдний амьдралд сошиал медиа сувгийн хэрэгцээтэй байдлыг үүсгэдэг. Сошиал медиа сувгаас тухайн бүтээгдэхүүний талаар бусад хэрэглэгчийн бодит үнэлгээг мэдэх, онлайн дэлгүүрүүдтэй нээлттэй харилцах боломж, ойр дотны хүмүүсийн нөлөөлөл зэрэг интерактив байдал, мэдээлэлтэй байдал, хамааралтай байдлын харилцан холбоо нь хүүхдийн хэрэгсэл худалдан авах хүсэлд нөлөөлөх томоохон хүчин зүйлүүд болж байна. en_US
dc.subject сошиал медиа en_US
dc.subject Сошиал медиа сувгууд en_US
dc.subject Худалдан авах хүсэл эрмэлзэл en_US
dc.subject Сошиал медиа маркетинг en_US
dc.subject Search engine optimization en_US
dc.subject Хүүхдийн хэрэгсэл en_US
dc.title НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХУДАЛДАН АВАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛД СОШИАЛ МЕДИА СУВГУУДААР НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах