Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь цахим болон харилцаа холбооны бусад сүлжээн дэх зохиогчийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэх бөгөөд эдийн засаг, нийгэм, соёл, технологийн хөгжилтэй уялдан гарч буй бэрхшээлийг зохистой шийдвэрлэхийн тулд Монгол Улсын хууль тогтоомж, гадаад орны зохиогчийн эрх зүйн онцлог зохицуулалтуудыг тодруулах, харилцаа холбоо технологийн хөгжил, дэвшлийн онцгой нөлөөг хүлээн зөвшөөрч, зохиогчийн эрхийг хамгаалахад тулгарч буй зөрчил дутагдлыг тодорхойлж санал дүгнэлт гаргасан болно.