СЭЗИС - Бүтээлийн сан

Тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулагчдын сэтгэл ханамжийн судалгаа /Бодь даатгалын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Хүрэлбаатар, Саранзул
dc.date.accessioned 2022-02-23T03:56:57Z
dc.date.available 2022-02-23T03:56:57Z
dc.date.issued 2022-02-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2685
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Бодь даатгалын тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулагчдын сэтгэл ханамжийг хэмжихэд чиглэгдсэн билээ. Судалгааны ажлыг хийхдээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмжих хэд хэдэн онолын загвараас өөрийн судалгааны ажилд хамгийн тохиромтой загвар болох үйлчилгээний чанарыг хэмжих SERVQUAL онолын загварыг сонгон судалгааны ажлаа эхлүүлсэн. Учир нь даатгалын бүтээгдэхүүн нь биет бус шинж чанартай учир хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг даатгалын үйлчилгээнийх талаас хэмжих нь зүйтэй гэж үзсэн. Мөн SERVQUAL онолын загварын 5 хүчин зүйл дээр үнийн хүчин зүйлийг нэмэн нийт 6 хүчин зүйл дээр 6 таамаглал дэвшүүлэн цааш судалсан болно. Чанарын судалгааны хувьд кластер шинжилгээний үр дүнгээс үүссэн бүлэг бүрээс тодорхой тооны хүмүүсийг сонгон ярилцлага хийсэн. Ингэхдээ асуулгын өгөгдөл дээр багтаагүй, илүү нарийн зүйлсийг асууж тодруулсан. Судалгааны үр дүнд Бодь даатгалын тээврийн хэрэгсэлд даатгуулагчдын сэтгэл ханамж судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн хувьд харьцангуй сэтгэл ханамжтай гарсан боловч үүнээс гадна нийтлэг байдлаар анзаарагдсан зүйл бол даатгуулагчдын тухайн даатгалын талаарх мэдлэг мэдээлэл дутуу байдал, ослын тохиолдол үүссэн дариуд авах арга хэмжээг орхигдуулах, Бодь даатгалын зүгээс хэрэглэгчдээ халамжлах байдал дутмаг байгаа зэргээс үүдэн сэтгэл ханамжгүй байдал үүсэж байна. Үүнтэй холбоотой санал зөвлөмжийг боловсруулсан болно. en_US
dc.subject Хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, SERVQUAL загвар, тээврийн хэрэгсэлийн даатгалын үйлчилгээ en_US
dc.title Тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулагчдын сэтгэл ханамжийн судалгаа /Бодь даатгалын жишээн дээр/ en_US
ife.Диплом.Зөвлөх Батмөнх, Ганшагай


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах