Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд дэлхий нийтийг хамраад буй цар тахал, хөл хорионы буюу Ковид-19-ийн үеийн бизнесийн байгууллагын ажилтнуудын хүний нөөцийн түүний дотор эрүүл мэндийн бодлого манай улсад одоо ямар байгааг олон улсын сайн туршлагаас ялгаатай байна хэмээн таамаглал дэвшүүлж, арилжааны банкны оффис ажилтнуудыг түүвэртээ хамруулан сайн туршлага дээр судлагдсан Ковидын үеийн эрүүл мэндийн бодлого бүхий шалгах хуудсын дагуу үнэлгээ хийж, үр дүнгээрх матриц боловсруулан санал зөвлөмж боловсруулахыг зорьлоо.