Хураангуй:
Судалгааны ажил нь 2 бүлэг, бүлэг тус бүр 2 дэд зүйл, дүгнэлт, санал, ном зүй хэсгээс
бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт “Хувийн тэтгэврийн ойлголт, хөгжлийн чиг хандлага, нөхцөл
байдал”-н талаар, хоёрдугаар бүлэгт “Хувийн тэтгэврийн эрх зүйн зохицуулалтын
хэрэгцээ шаардлага”-ын талаар судалж, дүгнэлт, хэрэгжүүлэх шинэлэг санал
дэвшүүлсэн.
Дэлхийн улс орон бүрд байдаг нийтлэг нэгэн зүйл бол байгаль цаг уурын нөлөөлөл эдийн
засгийн тогтвортой байдал, нийгмийн байдлаас үүдэлтэй элдэв эрсдэл, ядуурлаас иргэдээ
хамгаалах үйл ажиллагааг нийгмийн хамгаалал гэж ойлгож болно. Тэтгэврийн даатгал
нь ямарваа улс орны нийгмийн халамжийн хүрээнд чухал байр суурийг эзэлдэг тул үе
үеийн судлаачдын голлон судлах зүйл байсаар иржээ. Судлагдсан байдлын судалгаагаар
дотоодын болон гадаадын судалгааны ажлуудаас өөрийн судалгаанд ашиглахаар Монгол
орны эдийн засгийн нөхцөлд тохирохуйц тэтгэврийн даатгалын тогтолцооны талаар
судалгааны ажлуудыг сонгон судалсан болно.