Хураангуй:
Хүүхэд хүргэх үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэхэд хэрэгтэй орчны судалгаануудыг хийж шаардлагтай стратеги, хүний нөөц, үндсэн үйл ажиллагаа, санхүү, эрсдэлийн төлөвлөлтүүдийг боловсруулах гарааны бизнесийн төслийн ажлын зорилгын хүрээнд гадаад дотоод орчны судалгаа, маркетинг, хүний нөөц, үндсэн үйл ажиллагаа, санхүү төлөвлөлт болон эрсдэлийн шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэсэн болно.
Гадаад болон дотоод орчны судалгаанас харахад энэхүү бизнесийг эхлүүлэх боломж бололцоо байгаа нь харагдаж байсан. Манай Монгол улс нь хүүхэд хүргэх үйл ажиллагааны талаар тогтсон нарийн стандарт байдаггүй, мөн ямар нэгэн хуулийн хориг байхгүй байгаа нь гадаад орчноос ирэх саад бэрхшээл байхгүй байгааг харуулж байна. Харин инфляци, валютийн ханшын тогтворгүй байдал зэрэг аюулууд байгаа боловч энэ нь ямар ч бизнес эхлүүлэхэд тулгарч байдаг бэрхшээлүүдийн нэг юм.
Мөн манай явуулах үйл ажиллагаатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд одоогоор Улаанбаатар хотод бараг байхгүй байгаа нь зах зээл дээр ажиллах боломж дүүрэн байгаа юм.