Хураангуй:
Орчин үед бизнесийн орчинд хэрэглэгч маш хүчтэй нөлөөлөгч юм. Сүүлийн жилүүдэд жижиглэн худалдааны дэлгүүрүүд онлайн платформд шилжиж байгаа нь тухайн дэлгүүрээс илүү их хүчин чармайлт болон мэдрэмжийг шаардах болсон. Хэрэглэгчийн онлайнаар худалдан авсан мэдрэмж, сэтгэл ханамж зэрэг нь хэрэглэгчийн туршлагыг бий болгодог ба бий болсон туршлагаас дахин худалдан авах сэдэл төрдөг. Харин итгэлийг нь алдвал хэрэглэгч дахин үйлчлүүлэхгүй бөгөөд өөр бусдад ч санал болгохгүй байх магдлалтай бөгөөд үүнээс үүдэж үйчлүүлэгчдээ алдах, алдагдалд хүрэх боломжтой гэх мэт анхаарах зүйлс олон болсон байна. Тиймээс компаниуд хэрэглэгчиддээ анхаарах анхаарлаа илүү сайжруулж, тэдний хүссэн зүйлийг биет байдлаар чанартай, өнгө үзэмж сайтайгаар гарт нь хүргэх хамгийн чухал юм. Хэрэглэгчдэд шинэ үйлчилгээг санал болгох тэндээс үүсэх туршлагыг улам сайжруулах нь хэрэглэгчдээ авч үлдэх тэдний туршлагыг тасралтгүй сайжруулах боломжтой юм. Хэрэглэгчийн туршлагын талаар хийгдсэн судалгаа ховор байдаг нь Монголдоо эрчимтэй хөгжиж буй өрсөлдөөн ихтэй онлайн жижиглэн худалдааны салбарыг судалсан билээ. Судалгааны ажлын хүрээнд онлайн хэрэглэгчийн туршлагын чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудтай танилцаж судлагдсан байдлыг судалж онлайн хэрэглэгчийн туршлагын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлон эмпирик судалгааны дизайн боловсруулж, судалгааны дизайны хүрээнд эмпирик судалгааны өгөгдлийг GIGAонлайн дэлгүүрийн хэрэглэгчдээс цуглуулан шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж судалгааны дүгнэлт дээр тулгуурлан GIGAонлайн дэлгүүррийн онлайн
хэрэглэгчийн туршлагыг сайжруулах практик санал зөвлөмж боловсруулсан болно.