Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь удиртгал хэсэг, нийт 3 бүлэг, 11 хэсэг, дүгнэлт, санал
зөвлөмжийн хэсгээс бүрдэнэ.
Эхний бүлэгт, захиргааны гэрээний тухай ойлголт болон түүний онцлог, шинж
чанарын талаар эрдэмтэн судлаачдын өгүүлснийг судлан өөрийн дүгнэлт болон
захиргааны гэрээний талаархи тодорхой бус асуудлыг гаргахыг зорьсон.
Дараагийн бүлэгт, захиргааны гэрээний эрх зүйн зохицуулалтыг судалсан.
Гуравдугаар бүлэгт, иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүхээр
хянан шийдвэрлэгдсэн захиргааны гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэрүүдэд дүн
шинжилгээ хийж шүүхийн практикт захиргааны гэрээнд иргэний хуулийн
зохицуулалтыг хэрхэн нөхөн тохируулж хэрэглэж байгааг судлан харьцуулалт хийсэн. Эдгээр судалгаанд үндэслэн нэгдсэн дүгнэлт хийж санал зөвлөмж боловсруулсан болно