СЭЗИС - Бүтээлийн сан

КРИПТОВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батаа, Алтанзул
dc.contributor.author Элбэгбаяр, Дөлгөөн
dc.date.accessioned 2022-02-15T09:54:50Z
dc.date.available 2022-02-15T09:54:50Z
dc.date.issued 2022-02-15
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2648
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж буй криптовалютын зах зээлийг хууль эрхзүйн хувьд зохицуулалт хийхэд хүндрэлтэй. Мөн үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валютууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай төлбөрийн хэрэгсэл байдаг бол криптовалютыг баталгаажуулж буй тодорхой үнэ цэнэ бүхий зүйл одоогоор байхгүй, хийсвэр үнэлгээтэй буюу бодит хөрөнгөөр баталгаажаагүй байгаа учир хэдий давуу талууд цөөнгүй байгаа ч, нөгөөтэйгүүр үүнийгээ дагаад эрсдэл ч их байна. Криптовалютын данс нээхэд хялбар, эзэмшигчийн талаарх мэдээллийг баталгаажуулахыг шаарддаггүйгээс гадна тус салбарт их хэмжээний мөнгө эргэлддэг тул гэмт хэрэгтнүүд криптовалют, тэр тусмаа биткойн ашиглан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй байдаг. Технологийн, санхүүгийн, бодлого эрх зүйн, улс төрийн эдгээр эрсдэлүүд бүгд крипто зах зээлийн хөгжилд маргаангүй нөлөөлж, түүнийг хүлээн зөвшөөрөхийг удаашруулж байгаа хэдий ч эхний хоёр эрсдэл нь илүү сайн хууль эрх зүйн орчныг боловсруулахад эхлэл, найдвартай дэмжлэг болно. Энэ судалгаанд эхний хоёр ангиллыг авч үзэж, технологийн болон санхүүгийн эрсдэлийн хооронд дүн шинжилгээ хийсэн бөгөөд портерийн таван хүчин зүйлсийн шинжилгээ хийв. Энэхүү хоёр технологийн болон санхүүгийн эрсдэл нь хоорондоо харилцан уялдаатай бөгөөд зах зээлийн тодорхой нөхцөл байдлын үед нэг нэгнийгээ өдөөх хүчин зүйл болдог гэдгийг харуулж байна. Крипто зах зээлийн тогтвортой байдалд санхүүгийн зан байдал, нийгмийн хариуцлага, техниологийн эрсдэл хэрхэн нөлөөлдгийг энэхүү судалгааны ажлаараа онцлов. en_US
dc.subject Криптовалют, Блокчэйн, Арилжаа, Эрсдэл, Биткойн, Санхүүгийн эрсдэл, Технологийн эрсдэл en_US
dc.title КРИПТОВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах