Хураангуй:
Сүүлийн жилүүдэд өндөр үнэтэй гэрийн тэжээвэр амьтныг сонирхлын дагуу авч тэжээдэг хүмүүс өөрсдийн үнэ цэнтэй амьтнаа тодорхой эрсдэлүүдээс хамгаалахыг хүсдэг бөгөөд эрсдэл гарсан тохиолдолд багагүй зардлыг эмнэлэг эмчилгээний зардалд зарцуулдаг.
Монгол улсад буй гэрийн тэжээвэр амьтны гэнэтийн осол, өвчлөлийн эрсдэлийг
бууруулах болон түүнийг эзэмшиж буй эзний хариуцлагыг даатгалаар зохицуулах мөн
даатгалын зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлснээр цаашдаа бүтээгдэхүүн
хөгжүүлэлт хийж хураамжийн орлого өсөх, хамрах хүрээг тэлэх боломжийг тооцоолсон
болно.