dc.description.abstract |
Төслийн менежментийн институтийн тодорхойлсноор төслийн аливаа асуудлын, ялангуяа мэдээллийн системийн төслийг сорилттой болгож, бүтэлгүйтэхэд хүргэдэг нэг гол хүчин зүйл бол харилцааны менежмент байдаг. Түүнээс гадна тус институтын хийсэн судалгаа төслийн менежерүүд нийт цагийнхаа 90 хувийг харилцахад зарцуулдаг. Мөн төслийн харилцааны менежментийг төслийн мэдээллийг цаг тухайд нь, зохих ёсоор бий болгох, цуглуулах, түгээх, хадгалах, эцсийн байдлаар захиран зарцуулах үйл явцыг хангахад шаардагдах үйл явц гэж тодорхойлсон байдаг. Төслийн харилцааны менежмент нь төслийн холбогдох мэдээллийг цуглуулах, үүсгэх, сонирхогч бүх талуудад түгээх харилцаа холбооны нэгдсэн системийг боловсруулж хэрэгжүүлэхийг баталгаажуулах ёстой. Энэхүү тогтолцооны гол түлхүүр нь харилцаа холбооны ажиллагааг үр дүнтэй төлөвлөх явдал юм.Төслийн харилцааны үр дүнтэй менежменттэй холбоотой үйл ажиллагаа нь төслийн эхлүүлэх, төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хаах гэсэн төслийн бүх үе шатуудад явагдана.
Хамтрагч талуудаас буюу төслийн захиалагчаас хүсэлт, шаардлага, эргэх холбоо хүлээн авах, цаг тухайд нь тэдэнд тайлагнах, шаардлагатай мэдээллээр хангах замаар төслийн харилцааг үр дүнтэй удирдсанаар төслийг амжилттай хэрэгжүүлж дуусдаг болохыг олон улсын туршлага харуулж байна. Уг дипломын ажлын хүрээнд төслийн баг болон хамтрагчдын үр дүнтэй харилцааг дэмжиж төслийн бүтэлгүйтлийн хувь хэмжээг бууруулах, төслийн менежментийн програм хангамжийн боломжийг өргөжүүлэх зорилготой вебд суурилсан харилцааны системийн шинжилгээ ба зохиомжийг боловсруулсан болно. |
en_US |