Хураангуй:
Олон Улсын эрхзүйн хэм хэмжээнд Үнэт цаас хэмээх ойлголтыг тодорхойлохын сацуу
уг Олон Улсын эрхзүйн хэм хэмжээнд Монгол Улс хэрхэн оролцож байгаа, Монгол Улсын
үнэт цаасны эрхзүйн хөгжил дэвшилтэй хэрхэн уялдаа холбоотойг судлан үзэж нөгөө
талаар Олон Улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улс үнэт цаасаа олон улсын жишигт
нийцсэн хууль дүрэм журмын дагуу бүртгүүлэн арилжаалах боломж нээгдэж, тэр дундаа
үнэт цаасаа “Давхар” бүртгүүлэн хөрөнгө оруулалт татах боломж, энэ талаар одоогийн
хэрэгжүүлж эхэлж буй шинэ хууль, дүрэм журам, мөн гадаад улсуудын үнэт цаасны
эрхзүйн хяналтын системийг судлан Олон Улсын эрхзүй дэх “Давхар бүртгэл” хэмээх
сэдэвт өөрийн зүгээс дүгнэлт санал өгөхийг гол зорилгын хүрээнд үнэт цаасны эрхзүйн тухай үндсэн суурь ойлголтууд, түүний төрөл ангилал, түүнд оролцогсод, Монгол Улсын үнэт цаасны эрхзүйн хөгжил үнэт цаасны Олон Улсын эрхзүйн хэм хэмжээтэй уялдаж байгааг Монгол Улсын үнэт цаасны эрхзүйн, “Давхар бүртгэл”-ийн эрхзүйд хамаарах хууль дүрэм журмууд, гадаад орнуудын үнэт цаасны эрхзүйн зохицуулалтыг судласан болно.