Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа үнэт цаасны мэдээллийн эрх зүйд тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд үнэт цаасны зах зээл дахь мэдээллийн ойлголт, төрөл, ач холбогдлыг судласан болно. Үнэт цаасны зах зээлийн мэдээлэл эзэмшигч нь ямар үүрэг хүлээдэг мөн үнэт цаасны мэдээлэл хүмүүст хүртээмжтэй хүрч байгаа эсэх, үнэт цаасны дотоод мэдээлэл задруулсан зөрчилд дүн шинжилгээ хийх мөн гадаад оронд үнэт цаасны зах зээлийн мэдээллийн эрх зүйгээ хэрхэн тогтвортой явуулдаг, санхүүгийн зохицуулах хороо болон өөрийгөө зохицуулагч байгууллагын эрх, үүрэг болон тэдгээр байгууллагууд хоорондоо хэрхэн уялдаа холбоотой ажилладаг талаар судалгаа хийсэн.