Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь хувь хүний нууцын тухай хуулийн шинэчлэгдсэн найруулга буюу “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль” хэлэлцэж эхлэхээс өмнө бичигдэж эхлэсэн судалгааны ажил бөгөөд судалгааны явцад хуулийн төслийн талаар нэмэлт судалгаа, дүгнэлтийг хамруулан судалсан болно.
Дипломын ажлаараа Монгол Улсад хувь хүний мэдээллийг хамгаалах шаардлага байгаа эсэхийг тодорхойлж, олон улсын жишиг болж явж буй зохицуулалтыг судлан, Монгол Улсын хуульд цаашид юу шаардлагатайг тодорхойлохыг зорив. Судалгаа хийх хугацаанд Шихихутуг Их Сургуулийн багш, Нээлттэй нийгэм форумын мэргэжилтэний тусламжтайгаар десктиптив, харьцуулалтын, логик анализын, прагматик хэрэглээний, ажиглалтын аргаар судалгааг гүйцэтгэж, гарсан үр дүнгээ индуктив аргаар үндэслэн дүгнэлт боловсруулсан болно.