Хураангуй:
Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр барагдуулалтын тухай гэдэг нь албадлагын хүчээр хүний эд хөрөнгийг хураан авч байгаа мэтээр ойлгодог бөгөөд нэг талаар сөрөг зүйл мэт харагдаж байгаа боловч нөгөө талаасаа хохирогч этгээдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн ажиллагаа болдог.
Энэхүү судалгааны ажлаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр барагдуулалттай холбоотой эрх зүйн харилцааны хуулийн этгээдийн төлбөр барагдуулалттай холбоотой харилцааг эрх зүйн онолын хүрээнд Иргэний хуульд хуулийн этгээдээс төлбөр гаргуулахтай холбоотой тусгасан байдал, Компанийн тухай хуульд хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааны талаар туссан байдал, Банкны тухай хуульд хуулийн этгээдээс төлбөр барагдуулах ажиллагааны талаар туссан байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хуулийн этгээдээс төлбөр гаргуулах талаар туссан байдал зэргийг судлан шинжилж, энэхүү судалгааны хүрээнд Шүүхээс хуулийн этгээдийн төлбөр барагдуулалттай холбоотой ажиллагаа шийдвэрлэсэн 2016-2021 оны шийдвэрт дүн шинжилгээ хийж, Хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулан, сайжруулах арга зам санал зөвлөмж, дүгнэлт боловсрууллаа.