СЭЗИС - Бүтээлийн сан

Гоо сайхны салбарт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нийгмийн дэмжлэгийн бүтцийг судлах судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Болдбаатар, Янжинхорол
dc.date.accessioned 2022-01-21T03:07:33Z
dc.date.available 2022-01-21T03:07:33Z
dc.date.issued 2022-01-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2629
dc.description.abstract Тус судалгаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн нийгмийн дэмжлэгийн сүлжээний бүтэц болон тэдний бизнесийн амжилтын өсөлт хоорондын нөлөөг судалсан бөгөөд сүлжээн дахь гишүүдийн хооронд дамжиж буй мэдээлэл, зөвлөгөө болон сэтгэлзүйн дэмжлэгийг амжилттай бизнес эрхлэхэд шаардлагатай нөөцүүдийг нэмэгдүүлэх, асуудал бэрхшээлийг даван туулах арга зам хэмээн таамаглаж, нийгмийн капиталын онолыг үндсэн сууриа болгосон. Судалгааны үр дүнд бизнесийн амжилтын өсөлт болон сэтгэлзүйн, мэдээллийн сүлжээний хувьсагчууд хооронд эерэг сул хамааралтай. Мөн сэтгэлзүйн болон мэдээллийн сүлжээний төвлөрөл хэдий чинээ өснө тэр хэрээр бизнесийн амжилтын өсөлт нэмэгдэх эерэг хамааралтай хэдий ч мэдээллийн дэмжлэгийн нягтрал буурах тусам бизнесийн амжилт өсөх урвуу хамааралтай байна. Энэ гурван сүлжээнд нөхөр хамгийн гүнд төвлөрч улмаар төвлөрөл болон нягтралын зэрэг хамгийн өндөртэй байгаа нь уг судалгаанд хамрагдсан эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн гол дэмжлэг үзүүлэгч болоод байна. Энэ нь гоо сайхны салон жижиг, дунд бизнест хамаарагддаг тул гэр бүлийн хүн ямар чухлыг илэрхийлж байж болох талтай. en_US
dc.subject Нийгмийн капитал, нийгмийн дэмжлэг, нийгмийн сүлжээ, эмэгтэй бизнес эрхлэгч en_US
dc.subject гоо сайхны салбар, бүтэц en_US
dc.title Гоо сайхны салбарт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нийгмийн дэмжлэгийн бүтцийг судлах судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах