Хураангуй:
Энэхүү судалгаа нь шинэ орон сууц худалдан авагчдын зан төлвийг
тодорхойлж, санал зөвлөмж боловсруулахад оршино. Монгол улсад сүүлийн 5 жилд
барилга, үл хөдлөхийн салбар хурдацтай хөгжиж 2019 оны 12-р сарын байдлаар
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62.310 айлын орон сууцны 442 төсөл амжилттай
хэрэгжиж. Эдгээрээс 38.588 айлын орон сууцны 276 төсөл захиалга авсан байна. Үүнийг
дагаад орон сууц худалдан авах иргэдийн тоо өссөн. Өөрийн амьдрах орон сууцыг
худалдан авах гэдэг бол хувь хүний хувьд урт хугацааны бас хамгийн том хөрөнгө
оруулалтын нэг билээ. Орон сууц худалдан авах шийдвэр хэрхэн гардаг талаар ойлгохыг
хүсвэл худалдан авагчийн зан төлөвт худалдан авалт хийх шийдэлд хүрэхэд нөлөөлөх
хүчин зүйлсийг ойлгох нь чухал юм. Энэхүү судалгааны ажлын түүвэр асуултын
судалгааг 424 хэрэглэгчээс авсан бөгөөд уг хэрэглэгчид бүгд тус зах зээлийн сегментэд
багтах орон сууц худалдан авсан мөн авахаар сонирхож байгаа иргэдийн хэрэгцээ
шаардлага, хүсэл сонирхол худалдан авах чадвар ямар байгааг тодорхойлж авсан болно.
Мэдээллийн өгөгдлийг SPSS програм ашиглан боловсруулав.