СЭЗИС - Бүтээлийн сан

ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАНД “НӨЛӨӨЛЛИЙН МАРКЕТИНГИЙН” ҮР НӨЛӨӨГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА /Гоо сайхны салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Пүрэвбаяр, Намуун
dc.date.accessioned 2021-12-28T07:22:23Z
dc.date.available 2021-12-28T07:22:23Z
dc.date.issued 2021-12-28
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2621
dc.description.abstract Маркетингийн шинжлэх ухаан хөгжсөнөөс хойш албан байгууллага болон бизнес эрхлэгчид олон төрлийн маркетингийн арга хэлбэрийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээл дээрх хэрэглэгчиддээ таниулсаар ирсэн билээ. Харин сүүлийн жилүүдэд техник технологи болон цахим хэрэгслүүд эрс хөгжиж, маш амжилттай явж байгаа ба олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ нь бизнесийн байгууллагуудад олон нийтийн сүлжээг өөрсдийн маркетингийн нэг хэрэгсэл болгох түүнчлэн юүтүб, фейсбүүк, инстаграм гэх мэт онлайн платформуудад олон дагагч, фэнүүдтэй олны танил хүмүүсийн олон нийт дунд танигдсан байдал, нэр хүнд, хэрэглэгчтэй хамтран бий болгосон итгэлцлийг ашиглан бүтээгдэхүүнийхээ идэвхжүүлэлтийг явуулах, сурталчилгаагаа хийх гэх мэт уламжлалт маркетингийн арга барилаас арай илүү үр өгөөжтэй, зардал хэмнэж болох “Нөлөөллийн маркетингийн” арга хэрэгслийг ашиглах сэдлийг төрүүлж эхэлсэн байна. Манай улс ч мөн дэлхийн энэхүү жишгийн дагуу нөлөөллийн маркетингийн аргыг өргөн хэрэглэж байгаа ба хамгийн ихээр ашиглаглагддаг салбарын нэг бол гоо сайхны салбар юм. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, эцсийн шийдвэр гаргалтанд олны танил хүмүүсийн нөлөө үнэхээр байдаг уу? эсвэл эдгээр хүмүүсийн нөлөө гэхээс илүү хэрэглэгчид цэвэр өөрсдийн итгэл үнэмшил болон брэндэд суурилсан шийдвэр гаргадаг уу? гэдгийг энэхүү судалгааны ажлаараа тодорхойлохын тулд тухайн хэрэглэгчдээс асуулгын судалгаа авч, үр дүнг шинжлэн боловсруулсан болно. en_US
dc.subject Нөлөөллийн маркетинг, цахим мэдээллийн хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, хэрэглэгчид, худалдан авалт en_US
dc.title ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАНД “НӨЛӨӨЛЛИЙН МАРКЕТИНГИЙН” ҮР НӨЛӨӨГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА /Гоо сайхны салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах