Хураангуй:
Байгууллага болон хувь хүний нийцэл хүнсний салбарт ажиллагсадад хэрхэн нөлөөлж байгаа таамаглал дэвшүүлж, түүн дээр санал зөвлөмж боловсруулав. Энэхүү судалгааны зорилгын хүрээнд хувь хүний үнэт зүйл ба байгууллагын үнэт зүйлсийн хоорондын зохицолоор хэмжигддэг хувь хүн ба байгууллагын зохицол нь ажилчдын ажлын сэтгэл ханамжид үзүүлэх нөлөөг олон талт тохирох хэмжилтийн аргыг
ашиглан илрүүлэх, хамааралтай хувьсагчдын нийцтэй байдлын олон хэмжигдэхүүнийг харьцуулж,
шууд ба шууд бус нийцлийн хоорондын хамаарлын түвшинг судлах зорилгын хүрээнд хүнсний үйлдвэрлэлийн салбарын компани болох “МонфүүдЛанд ХХК болон “Өгөөж чихэр боов” ХХК-д
ажиллаж буй зуун наян ажилтанд санал асуулга явуулсан.
Судалгааны үр дүнд шууд нийцэл нь бие даасан хувьсагчдын
хамгийн үр дүнтэй урьдчилан таамаглагч бөгөөд шууд бус нийцлээс
илүү хувьсагчдыг урьдчилан таамаглахад том хувь нэмэр оруулсан.