Хураангуй:
Энэхүү ажлын хүрээнд ЖДҮ-н хувьд дижитал шилжилт нь байгууллагын аль түвшинд хийгдэж байгааг, ЖДҮ-н дижитал технологийн нэвтрүүлэлт дасан зохицсон байдал, цар тахлын үеийн бизнесийн орчны өөрчлөлтөд үзүүлж буй хариу үйлдэл, стратеги, цар тахлын үе дэх ЖДҮ нарын гүйцэтгэлийг үнэлж, цар тахлын үе дэх байгууллагын дижитал шилжилтийн түвшин, дасан зохицох байдал урт болон богино хугацааны стратегиудын хоорондын хамаарлыг тодорхойлсон болно.