СЭЗИС - Бүтээлийн сан

Ажлын байран дахь зохисгүй зан төлөв /Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Долоодой, Анударь
dc.date.accessioned 2021-12-28T05:05:11Z
dc.date.available 2021-12-28T05:05:11Z
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2609
dc.description.abstract Энэхүү судалгаа нь Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбар тэр дундаа улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ажлын байран дахь зохисгүй зан төлөвийг судалж, эмнэлгийн байгууллагын эмч, сувилагч, удирдлага ажилтнуудын ёс зүйн манлайлал, байгууллагадаа итгэх итгэлийн нөлөөллийг судалж дүгнэсэн ажил юм. Ажлын байран дахь зохисгүй зан төлөвийг судлах судалгаа сүүлийн жилүүдэд олон салбарт анхаарал татаж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарт зохисгүй зан төлөвийг илрүүлж хэмжсэн судалгаа шинжилгээг боловсруулав. Ажлын байран дахь зохисгүй зан төлөв нь байгууллагуудад ихээхэн алдагдал учруулж байгааг ч олон судалгааны ажлууд нотолсоор байна. Хэдийгээр ажил дээрх зохисгүй зан төлөв ажилтнуудын дунд байдаг ч шууд хэмжигдэх боломж багатай байдаг. 1990-ээд оноос эхлэн онолын хувьд нарийвчлан судалж, түүний төрөл хэлбэрүүдийг тодорхойлж, хэмжих аргачлалуудыг боловсруулж иржээ. Уг судалгааны ажлаараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудад ажлын байран дахь зохисгүй зан төлөвийн судлаачдын тодорхойлсон 4 хэлбэр тус бүрээр ямар байгааг тодруулж, хэмжин түүнд нөлөөлөх ёс зүйн манлайлал байгууллагадаа итгэх итгэлийг хэмжиж үнэлэн хамаарлыг тодорхойлсон юм. Цаашид ёс зүйн манлайлал, ажилтнуудын байгууллагадаа итгэх итгэлийг нэмэгдүүлснээр ажлын байран дахь зохисгүй зан төлөвийг бууруулахад чиглэгдсэн менежментийн бодлого, арга замыг боловсруулахад тодорхой хувь нэмэр оруулах боломжтой болох юм. Судалгааны ажлын зорилгын хүрээнд 3 таамаглал дэвшүүлсэн бөгөөд Таамаглал 1: Ёс зүйн манлайлал нь ажлын байран дахь зохисгүй зан төлөвтэй сөрөг хамааралтай. Таамаглал 2: Ажлын байран дахь зохисгүй зан төлөв нь байгууллагадаа итгэх итгэлтэй сөрөг хамааралтай. Таамаглал 3: Ёс зүйн манлайлал нь байгууллагадаа итгэх итгэлтэй эерэг хамааралтай гэсэн таамаглалуудыг судалгаагаар баталсан. Ёс зүйн манлайлал нь ажлын байран дахь зохисгүй зан төлөвтэй холбоотой үйл явцуудын нэг юм. Тиймээс ёс зүйн манлайллын чанарыг тууштай харуулдаг ахлах эмч, сувилагч нар улсын эмнэлгүүдэд ажлын байран дахь зохисгүй зан төлөв багасгахад чухал ач холбогдолтой. Учир нь ёс зүйн манлайлалтай, ажлын байран дахь зохисгүй зан төлөв нь сөрөг хамааралтай байгаа нь ёс зүйтэй манлайлал ихсэх тусам зохисгүй зан төлөв буурч байгууллагын итгэл нэмэгддэг гэдгийг баталлаа. en_US
dc.subject Ажлын байран дахь зохисгүй зан төлөв, байгууллагадаа итгэх итгэл, ёс зүйн манлайлал, эмнэлгийн мэргэжилтэн en_US
dc.title Ажлын байран дахь зохисгүй зан төлөв /Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах