СЭЗИС - Бүтээлийн сан

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үнэ цэнэ, өртгийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Чадраабал, Улсболд
dc.date.accessioned 2021-12-28T04:57:33Z
dc.date.available 2021-12-28T04:57:33Z
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2608
dc.description.abstract Манай улсад ЭМ-н тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын чанарын үзүүлэлт дээшилж байгаа хэдий ч Чанар, Үнэ цэнэ, Өртгийн шинжилгээ нэгтгэгдэн хийгдээгүй байна. Иймд энэхүү судалгааны ажлаар ЭМ тусламж үйлчилгээний одоогийн чанарын түвшинг тодорхойлж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлага хүлээлттэй уялдуулан судлаж, өртөг зардалд суурилсан үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд санал зөвлөмж боловсруулахыг зорьсон. ЭМ тусламж үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй улс болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл болгон “А” ХХК болон “Б” ХХК нарыг сонгон авч судалгаа хийв. Байгууллагын нууц болон өрсөлдөөний давуу байдалд тулгуурлан тухайн байгууллагын нэрийг нууцалсан болно. Судалгааны өгөгдлийн эх сурвалжийг ашиглан судалгааны өгөгдөл цуглуулан боловсруулах аргаар анхдагч мэдээллийг анкет, асуулгын аргаар цуглуулах ба өгөгдлийг эконометриксийн шинжилгээний аргыг ашиглан SPSS 22 (Statistical Package for the Social Sciences) программд хөрвүүлэн, харьцуулан судалгааны үр дүнг тооцон гаргана. Ярилцлагад нийт хамруулсан хүн амын шинжилгээг урьдчилан боловсруулсан асуумжийн дагуу ярилцсан. Асуулгын аргаар цуглуулсан мэдээллийг Epi-Info программд шивж оруулан дүн шинжилгээг SPSS-15.0 программ хангамжийг ашиглан боловсруулав. Тоон судалгаагаар оролцогч үйлчлүүлэгч, эмнэлгийн албан хаагчдын дунд хүн амын мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ. Хоёрдогч эх үүсвэрийн статистик тоон мэдээллүүдийг цуглуулан, түүнийгээ харьцуулан дүгнэж зураг, хүснэгтээр судалгааны хэсэгт харуулсан. Үр дүнд ЭМ байгууллагын тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах санал, зөвлөмж боловсруулах, ЭМ салбарын ажилтнуудын хариуцлагыг сайжруулах, чанартай тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох өрхийн ЭМ төвүүдийн шаардлагатай нөөцүүдийг бүрдүүлэн, ӨЭМТ-р дамжуулан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үеийн илрүүлэг, эрсдэлт зан үйлийг бууруулахад чиглэсэн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, тусламж үйлчилгээний тулгамдсан асуудалд мэргэжил арга зүйн дэмжлэгийг судлах, тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг судлах, ЭМ анхдагч шатлалын тусламжид суурилан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрсдэлт зан үйлийг бууруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах тухай мэдээлэл боловсруулсан. en_US
dc.subject Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, Үйлчилгээний чанар, Үйлчилгээний үнэ цэнэ, Үйлчилгээний өртөг зардал en_US
dc.title Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үнэ цэнэ, өртгийн шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах