dc.description.abstract |
Органик цай үйлдвэрлэгч компаниуд нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчдэд шаардлагатай мэдлэг мэдээллээр бүрэн хангаж чадахгүй байна. Судалгааны үр дүнд хэрэглэгчид органик цайны амт чанар болон органик тэмдэг тэмдэглэгээ, орц найрлага, гадаад өнгө үзэмж зэрэгт анхаарал хандуулж худалдан авалт хийдэг байна. Тиймээс энэхүү салбарт шинээр нэвтрэгсэд болон үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнийхээ амт чанар, орц найрлага, өнгө үзэмж зэрэгт анхаарч хэрэглэгчдийн хүсэж буй бүтээгдэхүүнийг бий болгох боломжтой байна.
Энэхүү судалгааны ажлаараа органик цай үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнд нөлөөлөх
хүчин зүйлсэд шинжилгээ хийж, өрсөлдөх чадварыг сайжруулах санал, зөвлөмж
боловсруулахад зорилгын хүрээнд дотоодын болон бусад орны судлаачдын судалгааны ажилтай танилцан, өрсөлдөөн болон органик цайны талаарх онолын ойлголтууд,
органик бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал болон салбар дахь өрсөлдөөнийг судлаж эмпирик судалгаа хийж, судалгааны үр дүнд үндэслэн санал, зөвлөмж боловсруулсан болно. |
en_US |