Хураангуй:
Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчит компаниудын 63% нь хувьцаат компанийн ангилалд хамаарагддаг, 30% нь эрчим хүчний салбар харьяалагдаж байгаагаас монгол улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болох нь харагдаж байна. Иймд монгол улсын хөгжлийн тулгуур болсон төрийн өмчид хувьцаат компаниудын бодит мэдээлэл дээр үндэслэн ажлын стресс, ажлын сэтгэл ханамжинд, мөн ажилаас гарах сэдэл нь (Непотизм,Фаворитизм) гэх үзэгдэл нөлөөлдөг зэргийг тодорхойлсон болно.
Судалгааны үр дүнд непотизм, фаворитизм гэх үзэгдэл нь олон гэрээгээр дэмжигдэн
хэрэгжиж байгаа ч төрийн өмчит хувьцаат компаниудын ажилтнуудын хүртэхгүйгээр
хангалттай үнэлгээ авч чадаагүй болхон харагдаж байна. Жил бүр хүний нөөцийн
бүрдүүлэлтийн зардал ажлын ярилцлага хийх цаг гэх мэт хугацаа их зарцуулах мөн
түүнчлэн туршлагатай ажилчдаа алдах эрсдлийг хүлээх, шинэ ажилтан олон зэрэг их
хэмжээний зардал гардаг.
Тус судалгааны ажлыг хийснээрээ онол арга зүйн судалгааг хийхээс гадна төрийн
өмчит хувьцаат компаниудийн ажилтнуудаас авсан судалгааны үр дүнгээс харахад
ажилнуудын дунд үүсэж байгаа эдгээр ѐс суртахуунгүй үзэгдлүүдээс сэргийлсэн,
сургалт зохион байгуулж ажилчдын дунд зөв бодлого хэрэгжүүлэх тал дээр анхаарах
шаардлагатай мөн хүний нөөцийн удирдлагуудад сургалт хийж хангалттай сайн эрх
мэдлийг олгосноор ажилчдын дунд зөв бодлого хэрэгжүүлэх тал дээр анхаарах
шаардлагатай гэсэн дүгнэлтүүдийг гаргаж, холбогдох зөвлөмжүүдийг боловсруулан
гаргалаа. Төрийн өмчин хувьцаат компаниудын ажилчид ажилдаа сэтгэл хангалуун
байдагч (непотизм, фаворитизм) гэх үзэгдэл нь ажлын стрессд нөлөөлдөг болоход
бидний судалгаа харууллаа.