dc.description.abstract |
Үүрэн холбооны салбарын операторуудын хэрэглэгчдийн бренд энгейжментийг хэмжих зорилгоор түүнд нөлөөлөх хүчин зүйлсүүд болон үнэнч байдал нь хэрхэн нөлөөлж байгааг судлах болон бренд энгейжментийн талаар онолын хүрээнд судалж, түүнийг хэмжиж, үнэлж дүгнэж, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох судалгааны ажлын зорилгын хүрээнд энэхүү дипломоо хийж гүйцэтгэлээ. Онолын хүрээнд судлагдсан байдлын судалгаанууд болон бренд, бренд эквити болон бренд энгейжментийн талаар судалж, бренд энгейжментийг хэмжиж болохуйц арга аргачлалыг тодорхойлохыг зорьсон бөгөөд бренд энгейжментийг хэмжих суурь загвар болох “Бренд энгейжментийг хэмжих суурь” загварыг ашиглаж судлагдсан байдлын судалгаанаас судлаачдын дэвшүүлж буй хүчин зүйлсүүдийг харьцуулахад давхардаж буй байдлаар “зан төлөв, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн” хүчин зүйлсүүдээр бренд энгейжментийг хэмжиж асуулгаа боловсруулсан. Аргачлалын хувьд тухайн загварыг батлах үндсэн таамаглал дэвшүүлэн нөлөөллийг шалгах, загварын хүрээнд оновчтой байгааг тодорхойлохыг зорьсон. Асуулгын хувьд хэрэглэгч өөрөө бөглөх хагас бүтэцлэгдсэн урьдчилан бэлтгэгдсэн судалгааны асуулгаар онлайнаар авсан ба цар тахлын нөхцөл байдал, Мобиком ребрендинг хийснээс хамаарч судалгааны мэдээлэл цуглуулалт 400 хэрэглэгчдээс судалгааг авсан. Түүврийн хүрэлцээтэй байдал болон асуулгын найдвартай байдлын хүрээнд 90%-с дээш гарсан нь эмпирик шинжилгээ хийхэд боломжтой байгааг харуулж байна.
Судалгааны асуулгын хувьд үндсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд нийтдээ 57 асуулттай байх ба Үндсэн мэдээллийн хэсэг /8 асуулт/, Брэнд энгейжмент, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох хэсэг /8 хүчин зүйлс, 42 асуулт/, Хувийн мэдээллийн хэсэг /7 асуулт/-гаар асуулгыг боловсруулсан. Хүчин зүйлийн шинжилгээний хүрээнд анх дэвшүүлсэн 9 –н хүчин зүйл 8 болж, 42 хувьсагч үлдсэн. Нөлөөллийн шинжилгээний хүрээнд онолын хүрээнд дэвшүүлсэн загвар батлагдсан бөгөөд хэрэглэгчид тухайн үүрэн холбооны операторын брендийг хэрэглэх мэдрэмжийг нь оновчтой тодорхойлж, хэрэглэгч болон бренд 2-г байнгын хамааралтай байлгах буюу хэрэглээг нь нэмэгдүүлэхэд анхаарвал үнэнч байдал нэмэгдэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн тухайн операторт зарцуулах хугацааг нь нэмэгдүүлж, өдөр тутмын хэрэглээнд урамшуулал болон идэвхжүүлэлтээр нөлөөлж чадвал тухайн брендэд үнэнч байж, операторуудын бизнесийн үйл ажиллагаанд үр дүнтэй байх боломжтой байна. |
en_US |