dc.description.abstract |
Сүүлийн хэдэн жил манай улсыг мөнгө угаах гэмт хэргийн хувьд өндөр эрсдэлтэй гэж үзэн, олон улсын хэмжээний банкууд харилцаагаа цуцалж, санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллагаас хоёр удаа “Саарал жагсаалт”-д бүртгэсэн нь манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, банкны корреспондент харилцаа, гадаад төлбөр тооцооны үйл ажиллагаанд шууд нөлөөлсөөр байгаа юм. Банк, санхүүгийн байгууллагын комплаенсийн үйл ажиллагаа тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд “Хориг арга хэмжээний жагсаалт”-д багтсан этгээдэд санхүүгийн аливаа үйлчилгээ үзүүлэхгүй байх үүрэгтэй бөгөөд жагсаалтанд багтсан этгээд ямар нэг байдлаар үйлчилгээ авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоотой байх шаардлагатай. Энэ хүрээнд Монголын арилжааны банкнуудын комплаенсийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор олон улсын байгууллагын стандарт, зөвлөмж, судалгаануудыг судалж, гадаад улсын банк санхүүгийн байгууллагын ижил төстэй кейсд шинжилгээ хийж, Монголын арилжааны банкуудын комплаенсийн мэргэжилтнүүдээс тандалтын судалгааг ярилцлагын болон асуулгын аргаар авч эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд үйл ажиллагааг сайжруулах саналыг боловсруулсан. |
en_US |