Хураангуй:
ТОВЧ ХУРААНГУЙ
Монгол улсын голлох салбар бол мал аж ахуй бөгөөд стратегийн чухал салбар юм. МАА нь хүнсний хэрэглээнд мах, сүү болон ноос ноолууран түүхий эдийг хангах төдийгүй жил бүр 10 сая малын арьс ширэн түүхий эд бэлтгэгдэж байгаа нь тус салбарыг хөгжүүлэх зайлшгүй нөхцөл юм. Хэрэв манай улс арьс ширээ бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал 1,01 их наяд төгрөгийн нэмүү өртөг үйлдвэрлэх боломж байдаг. www.mofa.gov.mn ҮХААЯ
Иймд тус салбарыг хөгжүүлэх нь Монгол улсын ЭЗ-н томоохон хөшүүрэг төдийгүй олон улсын зах зээлд гарах үндэс суурь бөгөөд магистрын ажлаар судлах үндэслэл болсон.
Судлагдсан байдлын судалгаа, тандалтын судалгаа хийгдсэн.
Судалгаанд олон улсын болон БНХАУ-н арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тэдгээрийн харьцуулсан судалгааг хийсэн болно. Мөн дотоодын арьс шир боловсруулах салбар, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадал, өрсөлдөх чадварыг судаллаа.
Мөн арьс ширэн бүтээгдэхүүний хэрэглэгчийн судалгаа хийж дүгнэлт гаргалаа.
Эцэст нь салбарын тулгамдсан асуудлуудад зөвлөмж болохуйц 5 асуудлыг дэвшүүллээ.
1. Арьс ширний боловсруулах дэд салбарыг хөгжүүлэх
2. Брэндийг бий болгох судалгаа, хөгжлийн төв байгуулах
3. Төрийн байгууллага, ТББ (мэргэжлийн холбоо)-ууд хоорондын хамтын ажиллагаа нь салбарыг , шийдвэрлэх
4. Төрийн ба төрийн бус худалдан авалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжих
5. Олон нийтийн сүлжээг зөв зүйтэй ашиглах зөвлөмж