Хураангуй:
Монгол улсад анхан шатны санхүүгийн бүртгэлд суурилсан мэдээллийн
технологийн салбарын гарааны бизнесийн дээр дурдсан метрик хэмжүүрүүдийг тооцож гаргах боломжтой платформыг одоогоор хөгжүүлээгүй байгаа бөгөөд дотоодын зах зээлд нэвтэрсэн санхүүгийн платформууд ихэвчлэн санхүү, татварын тайлан гаргах үндсэн зорилготой байдаг байна.
Иймд манай төслийн баг дээрх үндэслэлийн хүрээнд дараах дэд зорилтуудыг
дэвшүүлж судалгааны ажлаа хийсэн болно. Үүнд:
Мэдээллийн технологийн салбарын болон гарааны бизнес, программ
хангамжийн талаарх онол болон салбарын өнөөгийн байдлыг судлах, гадаад болон дотоодын зах зээлд нэвтэрсэн
санхүүгийн платформуудын талаар судалгаа хийж мэдээллийн технологийн компанийн санхүүгийн чухал метрик хэмжүүрүүдийг тус салбарын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудаас санал асуулгын
аргаар тодорхойлж платформд тусган хөрөнгө оруулагчид болон гарааны бизнес эрхлэгчийн хоорондын ойлголцох
мэдээллийг нэгтгэж платформ үүсгэж төслийн платформыг цаашид хэрхэн хөгжүүлж, цар хүрээгээ тэлэх
боломжуудыг судалсан болно.