Хураангуй:
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлт тэр дундаа
эдийн засгийн хурдацтай өсөлтөөс шалтгаалж хотжилт маш хурдацтай явагдаж байна.
Нийт хүн амын 46.7 хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа нь хүн амын
хэт төвлөрлийг илтгэж байна. Хотын хүн амын хурдацтай өсөлтийг дагаад хотын төвийн
хэсгийн барилгажилтын нягтрал орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламж
улам нэмэгдэж, улмаар автомашины хэрэглээ огцом өсөж байгаа нь өнөөгийн нийгэмд
тулгамдаад байгаа авто замын түгжрэл, авто зогсоолын хүрэлцээ муу зэрэг асуудлуудыг
нэмэгдүүлэх нэг гол шалтгаан болоод байна.
Энэхүү төсөлт судалгааны ажил нь Улаанбаатар хотын авто зогсоолын тухай
судалж, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийн хэрэгжих үндэслэл буюу техник эдийн
засгийн үндэслэл (ТЭЗҮ)-г боловсруулан бага талбайд олон автомашин байрлуулах
боломжтой ухаалаг давхар зогсоолын төслийг хэрэгжүүлэх шийдлийн үр ашгийг
тооцоолон дүгнэлт, санал зөвлөмж гаргалаа.