dc.description.abstract |
Санхүүгийн салбар тэр дундаа салбарын гол төлөөлөгч болох банкны салбар 2020 онд
зээл олгох шалгуураа чангаруулж, зээл олголтоо хумиж эхэлсэн нь цар тахлаас үүдэлтэйгээр
хүндрэлд орсон бизнесийг эргэн сэргэх боломжийг улам хаасан бодлого байлаа. Эргээд зээл
олголтыг хумих, шат дараалсан зээл хойшлуулах шийдвэрүүдийн дагуу зээл, зээлийн хүүг
хойшлуулах, хөл хориотой холбоотойгоор хэсэгчлэн болон 80-аас дээш хувиар үйл
ажиллагаагаа хязгаарлах, ажилчдаа зайнаас ажиллах горимд шилжүүлэх зэргээр үйл
ажиллагааны томоохон сорилттой тулгарлаа. Иймээс тухайн давагдашгүй хүчин зүйлийн
нөлөөнд банкны үйл ажиллагаа хэр түвшинд өртсөнийг 2019-2020 оны санхүүгийн үзүүлэлтэд
тулгуурлан үнэлэх, дүгнэлт өгөх болон цаашид ийм нөхцөл байдалд хэрхэн оновчтой шийдвэр
гарган ажиллах тухай санал дэвшүүлж, зөвлөмж өгөхийн тулд энэхүү судалгааны ажлыг
хийсэн болно. |
en_US |